БНСУ-д өнгөрөгч бямба гаригт нисдэг тэрэг 30 давхар орон сууц мөргөн осолдлоо. Сөүл хотын Ганнам дүүрэгт болсон эл ослын улмаас хоёр нисгэгч амь эрсэдсэн байна. Барилгын оршин суугчдаас гэмтэж бэртсэн хүн үгүй аж. Ослын шалтгаан хэт өтгөн манантай байснаас болсон байх магадлал өндөр байгаа тухай тус улсын холбогдох албаны нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. Уг онгоц нь Өмнөд Солонгос улсын тэргүүлэх LG группийн S-76С маркийн 8 хүртэлх хүн тээвэрлэх зориулалттай онгоц байж. Нисдэг тэрэг 1_С-ын удирдлагуудын нэг Жон Мёнг Вүг Сөүл хотын Ганнам дүүргээс авч тус улсын өмнөд хэсгийн Жонжу хот руу уулзалтад хүргэхээр явсан аж. Солонгосын алдарт дуучин РSҮ-ийн төрөлх хотод гарсан эл ослын газар олон зуун цагдаа, онцгой байдлын аврагч ажиллаж байна. Тус улсад ийм төрлийн осол гарах нь тун ховор тохиолддог билээ.
Сэтгэгдэл ( 0 )