Сирийн химийн зэвсгийг ирэх онд устгана

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 18

Сирийн химийн зэвсгийг устгахад өөрийн нутаг дэвсгэрээ ашиглуулахыг хүссэн АНУ-ын хүсэлтийг хүлээн авахаас Албани татгалзсаны дараа Сирийн химийн зэвсгийг устгах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөтөлбөрийг хаана хийх нь тодорхойгүй байна. 

Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага (ОPCW) өнгөрсөн баасан гаригт Сирийн химийн зэвсгийг устгах тодорхой төлөвлөгөөг батлав. Албани нутагтаа Сирийн зэвсгийг устгуулахгүй гэсний дараа мянгаад тонн зэвсгийг хаана устгах нь тодорхойгүй байна.

Гэсэн ч 41 орон оролцдог ОPCW-гийн зөвлөл энэ жилийн сүүл гэхэд Сирийн химийн зэвсгийн аюултай гэх төрлийн зэвсгийг тус орноос гаргасан байх ёстой гэж шийдлээ. Тус байгууллагын төлөвлөгөөгөөр Сирийн химийн зэвсгийг 2014 онд устгасан байх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top