Шинзо Абе Өмнөд Солонгосыг ”Тэнэг улс” гэж ам алдав

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 18

indexЯпоны ерөнхий сайд Шинзо Абе Өмнөд Солонгосыг “тэнэг улс” гэж хэлсэнд Солонгосчууд бухимдалтай байгаа талаар Синьхуа агентлагт мэдээлжээ. Шинзо Абе “Шукан Буншун” хэмээх долоо хоног тутмын сэтгүүлд Японы хамгийн ойрын хөрш орнууд болох Хятад, Солонгос хоёрыг харьцуулан ярихдаа ийм үг унагасан гэнэ. Япон улс хөрш Өмнөд Солонгос улсаа “байлдан дагуулах стратеги”-ийн зорилт тавьжээ. Ингэхдээ Өмнөд Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах талаар судалж буйг онцолсон байна. Хэрвээ Японы санхүүгийн байгууллагууд Өмнөд Солонгос руу эдийн засгийн дэмжлэг өгөхгүй бол дэлхийн хамгийн том компаниудын нэг болох “Самсунг” дампуурч магадгүй гэж хэлжээ. Өмнөд Солонгосын албаны хүмүүс ерөнхий сайдыг иймэрхүү доромжилсон үг хэлсээр байвал Япон, Солонгосын харилцаанд бэрхшээл гарч болзошгүйг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Telmuun(211.19.100.39) 2013 оны 11 сарын 18

unen heljee

0  |  0
баяр хүргье(112.72.13.62) 2013 оны 11 сарын 18

мааш үнэн хэлж шинзо абэ маш тэнэг улс шүү дээ өмнөд солонгос чинь

0  |  0
Top