ОХУ-ын Татарстаны Набережный Челна хотод нэг минутын зайтай төрсөн хоёр ээжийн хүүхдийг эмнэлгийн ажилтнууд сольсон тохиолдол гарчээ. Тэд хоёулаа охинтой болсон байна. 27 настай эмэгтэйн хүүхэд төрөхдөө 2,8 кг жинтэй төрсөн гэнэ. Гэтэл хүүхдээ хөхүүлэх үед 3,3 кг жинтэй болчихсон, танигдахгүй байсан аж. Залуу ээж энэ талаар холбогдох албаныханд мэдэгдэхэд, эмч нар няцааж, хүүхэд солигдох ямар ч үндэс байхгүй гэж мэдүүлжээ. Ээжүүд хүүхдээ авч гэр гэртээ очсон ч энэ явдал санаанаас нь гараагүй гэнэ. Ингээд тэд ДНК-гийн шинжилгээ өгч хүүхдүүд нь хоорондоо солигдсоныг мэдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )