Мичиган мужид оршин суудаг нэгэн эр хуучин эхнэрийнхээ гэрийн хажууд зориуд байшин худалдан авчээ. Ингэхдээ тэрээр эхнэртээ зориулж 5 метр өндөртэй дунд хурууны дүрстэй хөшөө босгожээ. Алан Марковитц хэмээх тэр эр хуучин эхнэрийнхээ шинэ амрагтайгаа амьдарч буй байшингийн хажууд нүүж очиж, хөшөөгөө тэдний үүд рээ харуулан барьсан байна. Алан хөшөөгөө эхнэр болон шинэхэн амрагт нь зориулан барьсан гэдгээ ч ил тод мэдэгдсэн гэнэ. Түүний охин уг хөшөөний зургийг Твиттер хуудаснаа нийтлэснээр олон нийтэд ил болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
SAIHAN HARAGDAJ BNA