Индонезид өнөөдөр галт уул дэлбэрсэн тул орон нутгийн нислэгүүдийг цуцалсаy талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хойд Шуматра мужийн Шинабунг уулын галт уулын үнс 8000 метр өндөрт хүрсэн талаар тус улсын шинжээч Суроно мэдэгдсэн байна. 2600 метр өндөртэй энэ уулын орчимд 6000 тосгоны иргэд амьдардаг. Галт уул дэлбэрч, хар утаа суунаглаж байхыг тэндхийн оршин суугчид харсан байна. Тус бүс нутагт халуун лав хайлж байгаа учраас ийм үзэгдэл гарах болжээ. Тиймээс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж магадгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )