Ким Чен Ун шүүхэд дуудагдах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

1950-1953 оны Солонгосын дайны үеэр Хойд Солонгост олзлогдсон Өмнөд Солонгосын иргэдийн гэр бүлийн гишүүд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг Гаагийн Олон улсын шүүхэд өгөхөөр болжээ.   Солонгосын хойгийн дайны үеэр хулгайлагдсан хүмүүсийн гэр бүлийн холбоо Хойд Солонгосын удирдагчдыг хоёр үндэслэлээр буруутгаж байна.

Төрөл төрөгсдийг нь хууль бусаар барьсан, энэ байдлыг зохицуулахын тулд ямар ч арга хэмжээ аваагүй гэж үзэж байгаа аж. Тэд Ким Чен Унаас гадна тус улсын Ардын зэвсэгт хүчний сайд Чан Чон Нам, Аюулаас хамгаалахын сайд Ким Вон Хон болон Олон нийтийн аюулгүй байдлын сайд Чой Бо Иля нарыг шүүхэд өгөхөөр нэхэмжлэл гаргажээ.  Уг үйл явдлыг Хойд Солонгосын удирдагч болон  дээд удирдлагыг энгийн иргэдийг хулгайлсан хэрэгт буруутган шүүхэд өгөх гэсэн анхны оролдлого юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top