АНУ-ын Техас мужийн амьтны хүрээлэнд үзэгчдийг шоконд оруулсан нэгэн хэрэг гарчээ. "Даллас" амьтны хүрээлэнд арслан үзэхээр ирсэн хэдэн зуун зочдын өмнө "Жохари" нэртэй эр арслан эрслэн рүүгээ дайрч, барьсан байна. Эрслэн хүзүүндээ хазуулж цус их алдсаны улмаас үхжээ. Малын эмч нар түүний амийг аврахыг оролдсон ч нэгэнт оройтсон байжээ. Холбогдох албаныхан "Жохари"-г яагаад эмэгчин рүүгээ дайрах болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. "Даллас" зоопаркийн ажилчид эл явдалд ихэд гайхаж бас цочирдсон байна. Учир нь эдгээр зэрлэг амьтад жил гаруйн хугацаанд хосоороо эв найртай амьдарч байжээ. Тус амьтны малын эмч Линн Крамер "Би амьтны хүрээлэнд 35 жилийн турш ажиллахдаа ийм тохиолдолтой учирч байсангүй" хэмээн өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Amitan hurtel stresst orokh bhdaa .. Eraraslan suregtei bgaa bukh er zulzagnuudiig alaad haydagttund hairlakh um gej ogt bhgui tuund yg maslonii hutaga nomtoibayar shig