Хар тамхи наймаалсан этгээдүүд баригджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

АНУ-д хар тамхины хэргээр эрэн сурвалжлагдаж байсан таван этгээдийг баривчилсан талаар Тайландад үйл ажиллагаагаа явуулдаг АНУ-ын мансууруулах бодистой тэмцэх товчооноос мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжиглэгдэн, баривчлагдаад буй хүмүүс нь Британи, Филиппин, Тайвань, Словак зэрэг улсын иргэд аж. Тэднийг Нью-Йорк руу их хэмжээний мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэж байсан хэмээн буруутгаж байна. Түүнчлэн Умард Солонгост  метафетамин хэмээх мансууруулах бодисыг дамлан наймаалж байсан гэж мэдээлж байна. Тайландын хууль сахиулах албаныхан гэмт этгээдүүдийг АНУ руу шилжүүлэх гэнэ. Тэднийг шүүх ажиллагааг удахгүй олон нийтэд нээлттэйгээр явуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top