АНУ-ын дөрвөн иргэн Атлантын далай дээгүүр нисч яваад сураггүй болсон аж. Тэднийг аврах багийнхан тууштай хайсны дүнд өчигдөр шөнө Атлантын далайгаас хоёрынх нь цогцсыг олжээ. Хөлгийн багийн хоёр нисгэгч нэг эмч болон сувилагчаас бүрдсэн тэдгээр хүмүүс "Холлилвуд" Олон улсын нисэх онгоцны буудлаас Мексикийг зорин хувийн онгоцоор хөөрсөн болохыг холбогдох албаныхан мэдээлсэн байна. Гэвч замдаа холбоо тасран сураггүй болжээ. Тэдний ямар зорилгоор Мексикийг зорих гэж байсан нь хараахан тодорхойгүй байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )