Хятадад зуун жилд ороогүй цас орж зуу гаруй хүн хөлджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 21

Хятадын зүүн хойд хэсэгт байрлах Харбин, Дунбэй хотууд сүүлийн хагас зуун жилд ороогүй их цасанд дарууллаа гэж "Синьхуа" агентлаг мэдээллээ. Гурав хоногийн турш орсон их цасны улмаас цасанд дарагдаад буй Харбин хотыг 50 мянга гаруй иргэн хамтран цасан хунгараас салгаж эхэлсэн гэнэ. Иргэдтэй хамт цагдаагийн болон түймрийн аюулаас хамгаалах байгууллагуудын ажилтнууд ажилллаж байгаа аж. Аюулгүй ажиллагааны үүднээс бүх цэцэрлэг, сургуулийг хаасан байна. Үүнээс гадна хурдны зам болон нисэх онгоцны буудлуудыг өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг гаргажээ. Хятадын төв телевиз "CCTV" мэдээлснээр цаг уурын гамшигт үзэгдлээс болж Хэйлунзян, Зилинь мужад дөрвөн хүн зам тээвийн осолд орж амиа алдсан бол 100 гаруй иргэн гар, хөлөө хөлдөөжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАМЫН ТОГООТОЙ монгол(103.26.194.93) 2013 оны 11 сарын 21

ЕРТӨНЦИЙН ЭЗЭН бол ХЯТАД БУДДА бол ХЯТАД хятад хүний Хятад улсын өмнө бусад улс хүмүүс тэр тусмаа МОНГОЛ ТӨР монгол хүн сөгдөж бөхийж байх ёстой гэж хятад хүн хятад улс чичирж байгааДЭЛХИЙ гэдэг хятад байх ёстой гэсэн санаатай бодлоготой байгаа шүү дээ дараа нь яах бол

0  |  0
MGL Bagi(76.111.92.161) 2013 оны 11 сарын 21

um mani bad mi hum yasan tsuuxun xun burxanii orond zalraav. burxan xyataduudiig bas avax durgui yumaa. xet oluulaa bolson geed

0  |  0
Top