БНХАУ-ын дарга асан баривчлагдана

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 21

Испанийн шүүх БНХАУ-ын дарга асан Зян Земинийг баривчлах тухай тушаал гаргахыг шаарджээ. Учир нь түүнийг Түвд дэх хүний эрхийг зөрчсөн хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар “The Wall Street journal” сонинд мэдээлжээ. Уг хэрэгт Зян Земинээс гадна өндөр албан тушаал хашиж байсан Хятадын өөр дөрвөн хүнийг буруутгаж байна. Тодруулбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн, Хятадын тагнуулын газрын тэргүүн асан Цяо Ши, Түвдийн ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Чэн Куйян, мөн гэр бүлийн асуудал хариуцсан сайд асан Пэн Пэйюн нар аж. Испанийн шүүхийн онцолсноор тэдгээр хүмүүсийг буруутгах баримт нотолгоо хангалттай байгаа. Тиймээс ч ийм тушаал гаргахыг шаардаж буй гэжээ. “The Wall Street journal” сонин Мадрид дахь Хятадын ЭСЯ-наас энэ талаар тайлбар авахыг хичээсэн ч чадаагүй байна. Үүнтэй зэрэгцэн Хятадын Гадаад хэргийн яамнаас "Испанийн шүүхээс гаргасан шийдвэр нь ямар ч үндэслэлгүй юм" гээд энэ нь тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг боллоо хэмээн мэдэгджээ. Испанийн шүүх дээрх хэргийг найман жил мөрдсөн гэх. Уг хэргийг шалгах болсон гол шалтгаан нь Түвдийг дэмжигч Испанийн байгууллагын идэвхтнүүд өөрийн орны шүүхэд гомдол мэдүүлснээс үүдэлтэй аж. Тэд Хятадын өндөр албан тушаалтнуудыг түвд иргэдийг хоморголон устгасан хэрэгт буруутган хариуцлага тооцохыг шаардсан байна. Түвдийг дэмжигч байгууллагаас гаргасан гомдлыг Испанийн Дээд шүүх 2006 онд авч үзсэн байна. Түүнд дурдсанаар Хятадын эрх баригчдын Түвдийн эсрэг хатуу бодлого баримталсны хор уршгаар найман сая хүн алагдаж, шашин соёлын дурсгалт хөшөө бүхий 90 орчим эд зүйлсийг устгасан гэжээ. Испанийн шүүгчид хүний эрхийг хамгаалах талаар хатуу байр суурь барьдаг гэдгээрээ алдартай аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hiirhel.(123.121.216.57) 2013 оны 11 сарын 21

Hudlaa medee baina aa. Tyvdiin buh hun am ni barga 8 saya sh dee tegeheer bugdiig alchihsan gej baigaa hereg uu.Tyvdeer l duuren sum hiid baigaa sh dee

0  |  0
hiirhel.(123.121.216.57) 2013 оны 11 сарын 21

Hudlaa medee baina aa. Tyvdiin buh hun am ni barga 8 saya sh dee tegeheer bugdiig alchihsan gej baigaa hereg uu.Tyvdeer l duuren sum hiid baigaa sh dee

0  |  0
Top