Ирэх оны зун Бразил улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шилдэг 32 багийг өнгөрсөн лхагва гаригт шалгаруулж дууссан билээ. Тэмцээнд орох эрхийн төлөөх тоглолтод Алжирын шигшээ багийн тамирчид өрсөлдөгч багаа 1:0 харьцаатай ялснаар Бразил руу явах эрхийг олсон юм. ДАШТ-д орох болсондоо баярласан Алжирын иргэд
нийслэл хотдоо баярын жагсаал зохион байгуулж хоёр өдрийн турш хөл хөөрцөг болжээ. Үүний үр дүнд өнгөрсөн лхагва гаригт 12 хүн амиа алдаж, 240 гаруй хүн бэртсэн байна. Учир нь баярласан иргэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гудмаар хэт хурдтай давхиснаар олон тооны автын осол гарчээ. Амиа алдагсдын ес нь автын ослоор нас барсан байна. Харин бусад нь ямар шалтгаанаар нас барсан нь тодорхойгүй аж. Тус улс урьд ДАШТ-д гурван удаа орж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )