Америкийн алдарт "PEOPLE" сэтгүүлээс "Sexiest Man Alive" буюу 2013 оны хамгийн тачаангуй эрчүүдийн жагсаалтыг гаргасан байна. Тус жагсаалтыг Maroon 5 хамтлагын ахлагч, "Voice" шоуны шүүгч, Грэммийн шагналт дуучин Adam Levine тэргүүлжээ.
Өдгөө 34 настай дуучин Адам Левин нь саяхан Victoria\”s Secret-ын сахиусан тэнгэрүүдийн нэг загвар өмсөгч Behati Prinsloo-тэй сүй тавьсан билээ. Тэрбээр өөрийгөө хамгийн тачаангуй эрээр шалгарснаа сонсоод "Надад их сонин санагдаж байна. Бас би их гайхаж байна. Яг л надаар хэн нэгэн тоглож байгаа мэт санагдаж байна. Гэхдээ мэдээж сайхан санагдлаа" гэжээ.
Мөн хамгийн тачаангуй эрчүүдийн жагсаалтад жүжигчин Channing Tatum, Brad Pitt, Bradley Cooperand болон Ryan Reynolds, George Clooney нар тус тус багтсан байна.
Г.Ган
Сэтгэгдэл ( 0 )