Эдийн засагч Голдман Сакс Жим О’Нил-ын 2001 онд анх нэрлэсэн БРИКС-ийн (Бразил, Орос, Энэтхэг, Хятад) улсуудын эдийн засаг сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байна. ОХУ ДНБ-ий өсөлтийг 2030 он хүртэл жилд дунджаар 4.3%-иар өснө гэсэн таамаглал гаргасан байсан бол өнгөрсөн долоо хоногт тус улсын эдийн засгийн сайдын мэдээлэлснээр ДНБ-ий өсөлт 2.5% хүртэл буурч болзошгүй байна гэжээ. Дэлхийн хамгийн том эрчим хүч үлдвэрлэгч, экспортлогч тус улс энэ бууралтыг түүхий эдийн үнийн уналт, эрэлт буурсантай холбон тайлбарлж байна. АНУ-ын хэрэгжүүлж байгаа хатуу мөнгөний бодлогын үр нөлөөн дээрх орнуудад сөрөг нөлөө үзүүлж байна.
Мөн ОХУ-ын 2013 оны эдийн засгийн өсөлтийг Дэлхий банк, Олон улсын валютын сангаас урьдчилан таамаглаж байсанаас буурч гарна гэж мэдэгджээ. Тодруулбал Олон улсын валютын сангаас ДНБ-ий өсөлтийг оны эхэнд 3.5%-тай гарна гэж үзэж байсан боловч 10-р сард 1.5%-тай байна гэж үзсэн, Дэлхийн банкны хувьд 5-р сард 2.3%-тай байна гэж үзэж байсанч энэ сарын эхээр 1.8%-тай байна гэж мэдэгджээ. Дээрх 2 байгууллага, ОХУ эдийн засгаа ойрын жилүүдэд буцаан сэргээж, тогтворжуулахад бүтцийн томоохон шинэчлэлүүд хийх шаардлагатай гэж үзэж байна. Мөн дан ганц газрын тос биш бусад дэд бүтцийн салбаруудаа түлхүү хөгжүүлэх шаардлага тулгарч байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )