Ромын пап I Франциск аймшигт өвчнөөр шаналж байгаа хөөрхий хүмүүсийг халуун дотноор тэвэрч, адисласнаараа бусдын зовлонг хуваалцаж, нимгэлдэг, сайхан сэтгэлтэй хүн гэдгээ дахин харуулсан юм. Тэрээр саяхан Гэгээн Петрийн талбайд ард иргэддээ энэрэл үзүүлж, адислалаа хайрлах үеэрээ өөрт нь хандсан нүүргүй эрийг огтхон ч гэрэвшиж цааргалалгүйгээр хүлээн авч, халуун дотноор тэвэрсэн байна. Мөн папын хайр энэрлийг хүртэхээр Ватиканыг зорин ирсэн арьсны хүнд өвчнөөр шаналж байгаа 53 настай итали эр Виничио Ривуг хүлээн авч, толгойд нь гар хүрэн адислаж, үнссэн байна. Риву нейрофиброматоз хэмээх хүний нүүр, биеийн арьсан дээр олон тооны хоргүй ургацаг бий болдог өвчтэй гэж өмнө бид мэдээлсэн билээ. Өдгөө 76 настай Католик шашинтны тэргүүн ердөө найман сарын өмнө сонгогдсон боловч олон түмний хайр хүндэтгэлийг хэдийн олсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )