Гайхалтай байгаа биз. Эхээс төрсөн бие нь эм байтал өөрийгөө эрэгтэй хүн хэмээн итгүүлж зургаан жилийн турш нэгэн эмэгтэйтэй амрагийн харилцаатай байсан төдийгүй өөр нэгэн бүсгүйг хүчиндэхийг завдсан Шотланд бүсгүй баригдаж шоронд оржээ. Гэхдээ түүнийг лесби, эсвэл трансжендер гэх ангилалд оруулж боломжгүй. Бас хүйсээ ч солиулаагүй. Зүгээр л энгийн нэгэн эмэгтэй бөгөөд хөхөө марлиар дарж боон, найз бүсгүйтэйгээ амраглахдаа хиймэл эрхтэн ашигладаг байжээ. Түүнийг барьж хорьсны дараа цагдаагийнхан "найз бүсгүй"-гээс нь энэ тухай мэдээлэл авах гэсэн боловч "найз залуу" Ли Бруксыг эмэгтэй хүн гэж огт мэдээгүй байсан байна. Учир нь Ли Брукс буюу Саманта Брукс хорт хавдарын улмаас төмсөгөө авахуулсан төдийгүй цээжиндээ аймшигт зодооны үр дүнд бий болсон сорви, эсвэл түлэгдэлтийн аймшигт сорви байгаа учраас цээжээ байнга марлиар боодог хэмээн учир ургуулсан бүсгүйдүүддээ тайлбарладаг байсан аж.
Сэтгэгдэл ( 2 )
naad 2 zurag chin shaal ondo ym bna sh de uruul nvd chih ni ondoo bga bizdenaad medeelelchin hudla bna
2 tal 2-uulaa erguu yum aa. :p