Сирийн иргэний дайнд 11,420 хүүхэд тамлагдаж, буудуулж нас барсан гэсэн аймшигтай мэдээллийг Лондонгийн Оксфорд судалгааны байгууллага гаргажээ. Хүүхдүүдийн дийлэнх нь дэлбэрэлтэд өртөх болон бусад аймшигтай байдлаар амиа алдсан байна. Иргэний дайныг хүүхдүүд үүсгээгүй боловч 764 хүүхэд цаазаар авахуулж, 389 нь буудуулсан болохыг судалгаанд дурджээ. Үүнээс гадна 112 нярай дайны золиос болсон талаар мэдээлсэн байна. Сирийн Засгийн Газар болон босогчдын талын сөргөлдөөний улмаас энгийн ард иргэд золиослогдож байгаа юм. Өнгөрсөн сард НҮБ-аас иргэний дайнд 6,500 хүүхэд амиа алдсан гэсэн дүн гаргажээ. Дээрх судалгааны байгууллагага хохирогч хүүхдийн тоо НҮБ-аас бараг хоёр дахин их байгааг баримтаар нотолж байна. Мөн НҮБ 2011 онд эхэлсэн дайны улмаас Сирийн 22,5 сая иргэний 2,1 сая нь дүрвэсэн гэсэн дүн гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )