Попын хаан Майкл Жексоны бэлгэвчийг нь углаж өгдөг байсан эмч түүнийг зүй бусаар хүчиндүүлдэг байсан гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25

Попын хаан Майкл Жексоны амьдралын нууцууд задарч эхэллээ. Түүний үхэлд буруутгагдаж буй хувийн эмч Конрад Муррэй эдгээр нууцуудыг дэлгэсэн бөгөөд попын хааны үхэлд өөрийгөө буруугүй хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа юм. Тэрбээр "Daily mail"-д нэгэн сонирхолтой ярилцлага өгсөн нь Майкл Жексоны хувийн амьдралтай холбоотой юм.

Тэрбээр "Майкл Жексон бэлгэвч хэрэглэж мэддэггүй байсан учир түүнийг нь углаж өгдөг байсан. Мөн Попын хааны гурван хүүхэд бүгд өөр эцэгтэй байх магадлалтай" гэсэн байна. Учир нь Майкл Жексон "Дебби Рөүтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй" хэмээн ярьж байжээ. Түүгээр ч зогсохгүй өмнөх эмч нарын нэг нь Майкл Жексонд тайвшруулах тариа хийж үйлчилгээ нь эхэлсний дараа зүй бусаар хүчинддэг байсан талаар өөрт нь ярьж байсныг ч дурсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top