Сири улс дахь цэргийн зөрчилдөөний улмаас 11 мянга гаруй хүүхэд алагдсан байна 11 мянга гаруй хүүхэд амиа алдсан гэх мэдээллийг Их Британий Oxford Research Group байгууллагын илтгэлд дурдсаныг Оросын дуу хоолой онцолжээ. Амь үрэгдсэн 10 хүүхэд тутмын 7 нь агаарын цохилт, артиллерийн буудлага эсвэл гар хийцийн минад дэлбэрэх зэргээр хохирчээ. Дор хаяж 100 хүүхэд, тэр дундаа бага насны хүүхдүүд тамлан зовоогдсон байна. Хамгийн их аймшиг төрүүлж байгаа зүйл бол хүүхдүүд сирийн зөрчилдөөнд тохиолдлын хохирогч биш байгаад оршино гэж Oxford Research Group-ын тайланг зохиогчдын нэг онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )