"Brix" шөнийн клубт "High heel VIP" парти болох гэж байна. Арваннэгдүгээр сарын 30-нд 01.00 цагаас "Dumond" гутлын брэнд нээлтээ хийсэнтэй холбогдуулан зохиож буй арга хэмжээнд Монголын нийгэм, улс төр, урлаг гээд бүх л салбарын лидер эмэгтэйчүүд оролцохоо илэрхийлсэн гэнэ. Оролцох хүсэлтэй хүмүүс 30 мянган төгрөгийн тасалбар авч орж болох ажээ. Шоуны үеэр моделууд болон бүжигчид тайзан дээр өрсөлдөх юм байна. Мөн өндөр өсгийт дээр бүжиглэдэг залуус бүжгээ сонирхуулах аж.
Сэтгэгдэл ( 0 )