Олимпийн тасалбар зарагдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 26

Өвлийн олимпийн XXII наадам ОХУ-ын Краснодар мужийн Сочи хотноо ирэх оны хоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийхээр болоод буй. Үүнтэй холбоотой олон ажил зохион байгуулагдаж байгаа аж. Тэгвэл саяхан Москва болон Сочи хотод Олимпийн спортын төрлүүдийн билетийг худалдаалах хоёр төв нээжээ. Тус төвүүдийг нээсэн даруйд үйлчлүүлэгчид  дүүрсэн төдийгүй Москвагийн хөгжөөн дэмжигчдийн дунд уран гулгалт, хоккей, биатлон зэрэг спортын төрлүүдийн билет хамгийн их эрэлттэй байгаа аж.  "Сочи 2014" холбооны дэд тэргүүн Игорь Столяров иргэдийг хуурамч билет авахаас зайлсхийж дээрх төвүүдээс гадна албан ёсны вэб сайтаас билет худалдан авахыг зөвлөжээ. Билет болгонд тус спортын төрөл нь хаана болох, яаж очих зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг тусгаж өгсөн юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top