Умард Солонгосын иргэн Ли Мин гэгч эмэгтэй 2011 онд Өмнөд Солонгосын хил нэвтэрч, өөрийгөө эх орноосоо дүрвэсэн хэмээн мэдэгджээ. Хожим түүний энэ мэдүүлэг худлаа байсныг тогтоож, тагнуул хийхээр ирснийг илрүүлсэн байна. Түүнд Өмнөх Солонгосын шүүхээс таван жилийн ял ноогдуулсныг БНХАУ-ын "Синьхуа" агентлагт мэдээлжээ. Ли Мин гэгч өмнө Хятад улсад мөн дүрвэж Өмнөд хөршийнхөө талаар мэдээлэл цуглуулдаг байсан аж.
Умард Солонгосоос жил тутам хэдэн зуун эх орноосоо зугтан, дүрвэдэг байна. Ли Мин нэгэн удаагийн дүрвэж буй хүмүүстээ нэгдэн Өмнөдийн хил рүү нэвтэрсэн аж. Тиймээс хэн ч сэжиг аваагүй байна. Тэрбээр шүүх хурлын үеэр тагнуул хийж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Сэтгэгдэл ( 1 )
хүмүүстээ нэгдэн - хүмүүстэй