Хятад, Японы хооронд маргаан дэгдээгээд байгаа арлын орчимд Хятадын талаас агаарын хамгаалалт гаргасан байгаа. Хэлэлцээрт хүртэл хоёр орноос хүночихгүй байсан нь дээр гэж байсан ч Хятадууд арлыг ийнхүү хамгаалалтад авсан нь Япон болон АНУ-ын дургүйцлийг хүргэсэн юм.
Харин өчигдөр Хятадын тогтоосон агаарын хамгаалалтын бүс дээгүүр АНУ-ын"B-52" загварын хоёр бөмбөгдөгч онгоцууд ниссэн нь Хятадуудыг богинохон хугацаанд сандаргаж орхисон юм. АНУ-ын Пентагоны төлөөлөгчийн мэдээлснээр бөмбөгдөгч онгоцнууд хэвийн горимоор Хятадын агаарын хамгаалалтын таних бүсэд нислэг үйлдсэн гэнэ.
АНУ-ын нисгэсэн тэдгээр онгоцууд нь зэвсэглээгүй байсан юм. Тэд Гуамын арлаас хөөрч, Өмнөд Хятадын тэнгис дээгүүр нислэг үйлдсэн нь энэ ажээ.
Сэтгэгдэл ( 0 )