400 сурагч хоолонд хорджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

Энэтхэгийн Мумбай хотын сургуульд 400 гаруй сурагч үдийн цайнд хордсон хэрэг гарчээ. Хордсон хүүхдүүдийг яаралтай эмнэлэгт хүргэлээ. Тус улсын зүүн хэсэгт орших Бихарт өмнө нь 23 сурагч хоолны хордлого авснаас нас барж байсан түүх бий. Энэ аймшигт явдлаас хойш дөрвөн сарын дараа дахин хоолонд хордсон нь эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоож байна. Хордсон сурагчдын гэдэс дүүрч, бөөлжиж байгаа тул эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж эхэллээ. Гэхдээ хүүхдүүд удахгүй эдгэрнэ гэдгийг эмч нар уламжилжээ. Харин сургуулийн захиргаа чанаргүй хүнс нийлүүлэгч компанийг буруутгаж байна.

India-students-600x400india-school-food

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top