Эдийн засгийн боломжтойгоо харуулахын тулд иргэдээ алтаар шагнана

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын удирдлагууд 2020 оны "Expo"-г зохион байгуулах саналаа Олон улсын экспогийн хороонд хүргүүлээд байгаа. Энэ ч утгаараа "Expo"-г зохион байгуулахын тулд Дубай хотын зүгээс ихээхэн хүчин чармайлтыг үзүүлж эхэлжээ. Тухайлбал, Дубай хотын удирдлагууд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах эдийн засгийн нөөц, чадамжтай гэдгээ харуулахын тулд хотын оршин суугчдад жингээ хассных нь төлөө алтаар шагнах хөтөлбөрийг зарлажээ. Ингэснээр тус хотын оршин суугчид жингээ хассан нэг килограмм тутамдаа нэг грамм алт авах боломжтой болсон байна. Холбогдох албаныхны мэдэгдэж байгаагаар энэ удаагийн "Expo"-г зохион байгуулахад Дубай хот нийт 8.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top