ДАШТ-ий цэнгэлдэх хүрээлэн нурж, хоёр хүн амиа алдав

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 28

Бразилд хөл бөмбөгийн ДАШТ-д зориулан барьж буй "Sao Paulo" цэнгэлдэх хүрээлэнд осол гарч хоёр хүн амиа алджээ. Барилгын ажилчдын мэдээлж буйгаар караны өргүүр унасны улмаас барилгын гаднах пасадан хана нурсан байна. Осол өдрийн цайны цагаар өчигдөр өдөр орон нутгийн цагаар 13.00 цагийн үед болжээ. Цайны цагаар болсон тул харин ч бага хүн өртсөн болохыг гэрчүүд ярьцгааж байна.

 2014 оны хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолыг тус цэнгэлдэх хүрээлэнд хийхээр төлөвлөж буй юм. Барилгын ажил эцсийн шатандаа орсон бөгөөд арванхоёрдугаар сарын сүүлээр нээлтээ хийх ажээ. Бразилын спортын холбооноос ДАШТ-д зориулан том бага хэмжээтэй нийт 12 байгууламжийг барихаар төлөвлөсөн байна. Тэмцээнийг зохион байгуулж буй дээд албан тушаалтнууд ДАШТ-д зориулсан төсвөөс их хэмжээний мөнгө идэж, чанаргүй барилга барьж байна гэсэн шүүмжлэлийг ард түмнээсээ хүлээгээд байгаа билээ.

Э.Номин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gnz(103.26.194.28) 2013 оны 11 сарын 28

delxiin abarga boloxnuu tsutsalj magadgui gesen yaria garaad bgaa

0  |  0
Top