АНУ-ын хамгийн олон жил хамт амьдарч байгаа хосууд гэрлэснийхээ 81 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Одоо эхнэр Энн Бетар 98 настай, нөхөр Жон 102 настай бөгөөд тэрбээр энэ гайхалтай урт удаан амьдралынхаа нууцыг “Эхнэртэйгээ үргэлж санал нэг бай” гэсэн уриатай байсных хэмээн дурсжээ.
1932 оны 11 дүгээр сарын 25-нд Жон, Энн хоёр гэрээсээ зугтсан байна. Ингэхээс ч өөр арга байгаагүй гэнэ. Учир нь Эннийг аав нь 20 насаар ах залуутай суулгах гээд байсан аж. Энн тэгэхэд 17-той байсан ба тэд машиндаа суугаад Нью-Йоркийн Харрисонд очиж байжээ.
Хүмүүс тэднийг галзуурсан хэмээн бодож байгаа байх гэж хадам аав нь санаа зовоход нь эхнэрийн минь авга эгч санаа зоволтгүй дээ хэмээн тайвшруулж байсан гэж сүүлд сонссон байна.
1964 оноос хойш амьдарч байгаа байшиндаа түүнийхээ гарыг бариад сууж байхдаа “Тэр миний машинд дурлаад л надтай суусан байх” хэмээн хошигножээ.
“Бид хоёрын гэрлэсэн өдөр маш их аз жаргалтай байсан. “Кинг Конг” гэдэг кино үзэж билээ. Ерөнхийлөгч асан Жон Кеннеди чинь тэгэхэд ахлах сургуулийн сурагч байсан шүү дээ. Бид хорвоо ертөнц өөрчлөгдөхийг хамтдаа харсан, үнэхээр гайхалтай” хэмээн хуучилж байна.
Тэднийх Лонг Айландад, харин 5 хүүхэд нь Бриджпортод амьдардаг аж. Асуудалгүй амьдрал гэж байдаггүй болохоор нэг охиноо алдаж бас нэг хүү нь 15 настайдаа хорт хавдраар мөнх бусыг үзүүлсэн гэнэ.
Эннээс хэдэн хүүхэдтэй вэ, тэд тань хэд хүрч байгаа вэ гэж асуухад “Тэр чинь харин төвөгтэй шүү, яагаад гэвэл хамгийн том охин маань одоо 80 настай” гэв. Дараа нь 14 ач, 16 гуч хэмээн тоолж байгаад хэлжээ.
Мөн бид үүрд хамт байх болно хэмээн Жоныг хэлэхэд, хаана ч хэзээ ч хэмээн Энн үргэлжлүүлэн урт удаан сайхан амьдралаа баталж буй мэт хэлсэн ажээ.
Тэд Валентиний баяраар “Worldwide Marriage Encounter” сайтаас АНУ-ын хамгийн урт удаан амьдарсан хосуудаар шалгарч, бэлэг авч байжээ. Одоогоор тэд гэрлэсний 81 жилийн ойн баярын бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 5 )
32 ond gereesee zugtsan. Ter ued mongold? Mon cholon jil hamt baijee, getel zarim n boon hurim nair hiij 20-30sayag ureed jil bolood l salj baidag.
estoi saihan yum aa l gehees oor yu heleh ve.
estoi saihan yum aa l gehees oor yu heleh ve.
yasan hoorhon yum bee.az jargal husii
Сайхан юмаа