Тэмээнээс вирус илэрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 29

Катарт тэмээнээс титэм вирус MERS-CoV (Middle East Respiratory Syndrome Coronavirus) илэрсэн тухай Reuters мэдээлжээ.


Нийт 14 тэмээнээс шинжилгээ авсны гурваас нь уг вирус илэрсэн байна. Тэмээ уг вирусийг тээгч гэсэн дүгнэлт хийхэд дээрх судалгаа хангалттайг мэргэжилтнүүд хэлж байна. Үүнээс өмнө уг вирусийг тэмээ болон сарьсан багваахайнаас илрүүлж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top