Хятад улс агаарын "Агаарын бохирдол хамгийн өндөртэй улс" гэдэг нэр хочноосоо салахын тулд боломжтой бүхий л арга хэмжээг авч байна. Уг ажлын хүрээнд Бээжин хотод шорлогны газруудыг хааж эхлээд байгаа аж. Шорлог хийдэг грилл, зуух зэргийг нь хураан авч, устгалд оруулжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдгээр хураан авч буй шорлогны мухлагуудын цөөнгүй хэсгийг Шинжааны уйгарчууд эрхлэн ажиллуулдаг байжээ. Тэдний зарим нь эсэргүүцэл үзүүлсэн байна.
Бээжин хотод үүний өмнө дугаарын хязгаарлалт хийх, зарим үйлдвэрүүдийг хаах, утаа ихтэй үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох зэргээр агаарын бохирдолтой тэмцэх тухай журам гаргасан билээ.
Сэтгэгдэл ( 0 )