Арабын ханхүү Бурж Калифагийн оройд гарав

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 29

Арабын Нэгдсэн Эмират улсын үе залгамжлах ханхүү Шейх Хамдан Дэлхийн хамгийн өндөр барилга болох Дубайн Бурж Калифагийн оройд гарчээ. Ханхүү өдгөө 31 настай бөгөөд “World Expo 2020” гэх үзэсгэлэнг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөөх хотын кампанит ажлын хүрээнд 828м өндөр уг барилгын оройд авирч гарсан байна. Ингэснээр “World Expo 2020” үзэсгэлэнгийн тендерт оролцсон Бразиль, Орос, Турк гэх орнуудыг илүүрхэж тендерийн эрх авч чаджээ.

“Ийм өргөн хэмжээний тендэрт ялалт байгуулсан нь цаашлаад Арабын Нэгдсэн Эмират Улсын олон улс дахь байр суурийг харуулж буй хэрэг юм.” гэж ханхүү мэдэгдсэн байна.

Уг үзэсгэлэн таван жилд нэг удаа зохион байгуулагдаж, зургаан сарын хугацаатай үргэлжилдэг бөгөөд дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон соёлын бусад нээлтүүдийг танилцуулах арга хэмжээ юм. Харин “World expo2015”  Италийн Милан хотноо зохион байгуулагдах юм.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баярр(27.123.213.106) 2013 оны 11 сарын 29

Барилгачид болон IT чиглэлийн гарууд бол өчнөөн гараа байлгүй дээ

0  |  0
xaxa(103.11.195.23) 2013 оны 11 сарын 29

xaxa uchnuun barilgachid ali hedine garcha blgvde

0  |  0
kkk(112.72.13.105) 2013 оны 11 сарын 29

ene neeree extreme baagii shyy

0  |  0
Top