Саяхан Хятадад сонирхолтой хэрэг гарсан байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр хохирогч нэгэн танихгүй эрэгтэйн хамт Хунан мужид хамт такси барьж явах үед гар утсаа хулгайд алджээ. Зоу Бин гэгч нь iPhone утсаа хулгайд алдсан даруйдаа утсыг нь эргүүлж өгөхийг нэхэмжлэн сүрдүүлсэн мессежийг өөрийнхөө утас руу илгээжээ. “Чи надтай цуг такси барьсан хүн мөн биздээ?”, “Би чиний царайг санаж байгаа, чамайг цагдаад мэдэгдэх болно.”, “Утсан дээр хадгалсан дугааруудыг хараад миний танилын хүрээг харж байгаа биз? Шоронд орохоосоо өмнө утсыг минь авчирч өг.” гэх мэтийн хэд хэдэн мессежийг илгээжээ.
Гэтэл хэд хоногийн дараа түүнд танихгүй хүнээс илгээмж ирсэнийг хараад мань хүн мэл гайхсан байна. Илгээмж дотор алдагдсан утас байгаагүй ч хулгайчийн гараар бичсэн 11 хуудас бүхий утасны жагсаалт байжээ. Сүрдүүлгээс айсан уу, эсвэл хүн чанар нь зулгаасан уу бүү мэд. Ямартай ч хохирогчийн утсанд хадгалсан байсан 1000 хүний утасны дугаарыг нэрийнх нь хамтаар гараар бичсэн нь олныг гайхшруулж байгаа юм. “1000 хүний нэр, утасны дугаарыг бичнэ гэдэг тийм ч амар ажил биш. Ямартай ч гар нь их л өвдсөн байх даа хөөрхий.” гэж хохирогч Зоу Бин мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 12 )
iphone toi bolohod 1000ner bichihed yu bhawdee
iphone toi bolohod 1000ner bichihed yu bhawdee
iphone toi bolohod 1000ner bichihed yu bhawdee
hun chanartai hulgaich
Minii 10sek iig butssan ug
Bi lav hariltsagch 100 gariu baiguullagiin manegeruudiin dugaar hadgalsan utasaa aldaad za ter utas une tulbur yahvee dugaaraa yaj oloh ve geed tolgoigoo gashilgaj baisan ene zuv yildel shu kkk
haha owoo gar uu gvi yu.
xxe xoorxon um be yasan!xun iim l bx xepegtei sht