Сирийн иргэний дайны уршгаар хөрш зэргэлдээ орнуудад дүрвэн гарсан хүүхдүүд сургууль завсардаж байгааг НҮБ-аас анхаарууллаа. 2013 онд гэхэд Леван, Иорданд 300 мянган хүүхэд сургууль завсардсан гэсэн дүн гаргажээ. Тэдний ихэнх нь 7 настайгаа эхлэн ажил хийж, гэр бүлдээ туслаж буй хүүхдүүд ажээ. Сирийн дүрвэгсдийн хүүхдүүд бие махбодь болон сэтгэл зүйн хувьд дарамтанд ордгийг дээрх судалгаанд дурдсан байна. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Антони Гутеррес Сирийн дүрвэгсдийн 70 мянган гэр бүл нь өрхийн эзнээ алдсан бөгөөд 3,700 хүүхэд эцэг, эхгүй өнчин болсон гэж хэлсэн байна. Сирийн дүрвэгсдийн 385 мянган нь Ливанд, 294 мянга нь Туркт, 291 мянга нь Иорданд амьдарч байна. Дүрвэгсдийн дотор 781 нярай байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )