АНУ-ын Флорида хотод амьдардаг 7 настай хүү Стивени Липпардийн толгой дээр тэнгэрээс гэнэт солирын хэлтэрхий унажээ. Хүү хашааны ард тоглож байтал гэнэт хүчтэй өвдөлт мэдрэгдсэн гэнэ. Хүүгийн аав хүүгийнхээ толгой дээр жижиг чулуу шиг зүйл байхыг харсан бөгөөд шинжээчид үүнийг солирын хэлтэрхий гэж баталсан байна. Тэнгэрээс унасан солирын хэлтэрхий хүүгийн толгойг хүчтэй гэмтээсэн бөгөөд хүүг эмнэлэгт хүргэж толгойд нь гурван томоохон оёдол тавьжээ.Эмч нарын хэлснээр хүүгийн аминд халгүй гэнэ. Одоогоор Стивений бие сайн байгаа бөгөөд сансраас зөвшөөрөлгүйгээр толгойд нь илгээсэн чулуунуудыг дурсамж болгон хадгалах бөгөөд ирээдүйд үр хүүхдүүддээ дурсгал болгохоо хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )