Өчигдөр шөнө Шотландын Гласгов хотын цагдаагийн нисдэг тэрэг осолдож, шар айрагны газрын дээврийг мөргөжээ. Шотланд улсын аврагч, тусгай албаны ажилтнууд нэг давхар барилга дотор түгжигдсэн иргэдэд яаралтай тусламж хүргэж байна. Нисдэг тэргэн дотор цагдаагийн хоёр ажилтан, нэг нисэгч сууж явжээ. Ослын уршгаар 10 гаруй хүн шархдаж, хүнд бэртэл авсан байна. Нисдэг тэрэг хормын дотор ирж мөргөсөн гэдгийг гэрчүүд хэлж байгаа юм. Хэргийн газар парламентын олон гишүүд ирж, гэмтэл авсан хүмүүст тусласан байна. Одоогоор үзлэг шалгалт явуулж байгаа тул ослын шалтгаан тодорхойгүй байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )