Түрүү булчирхайн өвчлөл, төрөхийн хүндрэлийг АНУ-д ингэж шийджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 30

Дэлхийн өнцөг булан бүрт хотжилт үүсч, хүмүүс голдуу орон сууцанд амьдардаг болсноор түрүү булчирхайн өвчлөл харьцангуй ихэсчээ. Эрт дээр үеэс л хүмүүс   явган сууж, бие засдаг байсан аж. Тэр үед түрүү булчирхайн өвчин гэж бараг байгаагүй. Байгалийн жамаараа бие засахаас нэгэнт өнгөрсөн энэ асуудлыг  АНУ-д суултуур дээр суусан атлаа явган суух байрлалыг бүрдүүлдэг  зориулалтын “Гишгүүр”- ийг хэрэглэж шийджээ.

Уг гишгүүрийг хэрэглэснээр давсаг, түрүү булчирхайг хариуцах, таазны ёроолын булчин бэхжиж, давсагнаас түрүү булчирхайд ирэх даралт буурдаг аж. Мөн бүдүүн гэдэсний хорт хавдар, мухар олгой, архаг суулгалт зэрэг өвчлөлөөс сэргийлдэг ач холбогдолтой юм байна. Энэ нь  Клиникийн судалгаагаар батлагдсан шамбарамыг эмчлэх маш үр дүнтэй аргад ч ордог болжээ. Өдөр бүр явган сууж, бие засах нь жирэмсэн эмэгтэйчүүдийг байгалийн жамаар төрөхөд нь бэлтгэдэг юм байна. Тиймээс сүүлийн үед энэхүү явган сууж, бие засах зориулалттай, суултуурийг хэрэглэж заншихыг АНУ болон Европын холбооны улсуудын эмч нар иргэдэдээ зөвлөх болжээ.

 Бэлтгэсэн Н.Ганаа


 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bs(58.143.210.70) 2013 оны 11 сарын 30

Mongolchuud ingej l suuj bie zasdag bsan odoo xevshuulie

0  |  0
Top