Манай хойд хөрш ОХУ нь ШХАБ-ын Эрчим хүчний клуб байгуулах талаар асуудлыг идэвхтэй боловсруулахыг уриалж байгааг тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев ШХАБ-ын засгийн газрын тэргүүдийн Зөвлөлийн хуралдаан дээр Ташкентад мэдэгдлээ. Түүний хэлснээр, энэ нь шинэ төсөл боловсруулах, эрчим хүчний аюулгүй ажиллагааны асуудлаар хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн харилцан ярилцах талбар болж болох юм. Тус уулзалт дээр тэрбээр, Орос орон оны эцэс хүртэл ШХАБ-ын Эрчим хүчний клуб байгуулах талаар тунхаг бичигт гарын үсэг зурахад бэлэн байгаа болон энэ төсөлд бүх орнуудыг нэгдэхийг уриалан дуудаж байгааг мөн онцлон тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )