ОХУ-ын Ерөнхийлөгч Путин цаг барьдаггүй юм байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 02

Оросын ерөнхийлөгч Владимер Путин Ватиканд айлчилж, пап лам Францистай уулзахдаа, 50 минут хоцорчээ. Пап ламын бараа бологчид Оросын ерөнхийлөгч хүрэлцэн ирэхийг хүлээж, ихэд сандралдсан байна. Өмнө нь ерөнхийлөгч Путин Өмнөд Солонгосын удирдагч Пак Гён Хитэй уулзахдаа 30 минут хоцорсон юм. Үүний дараа Солонгосын хэвлэлүүдэд түүний тухай нийтлэл гарч байжээ. Харин Оросын хэвлэлүүдэд 2003 онд хатан Элизабеттай уулзахдаа 14 минут, Германы канцлер Ангела Меркельтэй уулзахдаа 2012 онд 40 минут хүлээлгэж байсан жишээнүүдийг дурдсан байна. Харин энэ талаараа Путин “Чухал уулзалтын өмнө байнга ярилцах мэдээллээ нягталдагтай холбоотой” хэмээн тайлбарлаж байсан удаатай. 2012 онд Путин Украйны ерөнхийлөгч Виктор Януковичтой байгалийн хийн асуудлаар ярилцахдаа товлосон цагаасаа 4 цаг орчим хоцорч байжээ. Энэ талаар улс төрийн тайлбарлагч Дмитрий Абрамов  “Путины хоцролт нь дэлхийн улс төрийн бодлогод өөрийн байр сууриа эзэлсэн болохыг батлах гэсэн хүсэлтэй нь холбоотой” гэж тайлбарлажээ.

_71403664_71403663_71399127_71399126

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top