Нигер улсын Кано хотод лалын шашны коран судрын дагуу 240 мянган шилтэй архи, согтууруулах ундааг устгалд оруулжээ. Энэ нутагт архи хэрэглэх нь лалын шашны ёсонд байж боломгүй үйлдэл гэж сүүлийн үед үзэх болсон байна. Лалын шашинтнууд архи устгахдаа “Бурхан агуу” гэж хашгирцгааж байжээ. Энд 2001 оноос эхлэн согтууруулах ундааг хориглосон боловч зочид буудал, христийн шашинтай хорооллуудад нууцаар хэрэглэсээр байгаа ажээ. Тус хотын цагдаа нар олон нийтийг оролцуулан архи устгах аянг жил бүр зохион явуулдаг бөгөөд нууц хэрэглээг зогсоохыг эрх баригчдад анхаарууллаа. Газрын тосоор баялаг энэ орны өмнөд хэсэгт Христийн шашинтнууд, харин хойд мужуудад лалын шашинтууд ноёрхдог байна. Нигерийн 37 мужийн 9-д нь коран судрын хууль үйлчилдэг.
Сэтгэгдэл ( 1 )
Manai Mongol yag ingemeeryum daa Arhin dalaidhugshin zaluugui jibj baigaa shuu dee