Дайны үеийн цэргийн нууц задарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 04

Хагас зуун жилийн дараа Японы цэргийн нууц илэрлээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Японы аварга том шумбагч онгоцыг Хавайн Оаху арлаас олжээ. Далайн 690 метрийн гүнээс олдсон I-400 шумбагч онгоц нь 1946 онд алга болсон юм. 120 метр урттай, дэвшилтэт технологиор хийсэн шумбагч онгоц нь тус бүр нь 800 килограмм жинтэй, хэдэн минутын дотор тархах чадалтай гурван бөмбөг агуулж байжээ. Шумбагч онгоцыг усан онгоцнуудыг устгахад ашиглаж байсан гэнэ. I-400 нь агаарын довтолгооноос хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ шумбагч онгоцыг дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Америкийн цэргүүд олзолсон боловч хэвээр үлдээсэн байна. Үүнээс гадна Японы дөрвөн шумбагч онгоц Сувдан эргээс олдсон гэдэг. 1946 онд хүйтэн дайн эхлэхэд хэлэлцээрийн дагуу ЗХУ шумбагч онгоц хэрэглэхээ болихыг шаардсан юм. Америкийн усан цэргийн флот технологио Зөвлөлтийн талд алдахыг хүсээгүй тул шумбагч онгоцыг далайн ёроолд оруулсан бөгөөд хаана байрлуулсанаа нууцалж байжээ. Өнөөдрийг хүртэл I-400 хаана байгаа нь нууц хэвээр байлаа. Үүнийг энэ оны наймдугаар сард нээсэн боловч Америк, Японы мэргэжилтнүүд баталгаажуулсаны дараа олон нийтэд мэдээлжээ. Хавайн далайн судалгааны лаборатори одоогоор алдагдсан таван шумбагч онгоцны дөрвийнх нь байрлалыг илрүүлээд байна.

n-WORLD-WAR-SUBMARINE-large570
maxresdefault

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top