Европын хороо олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон банкируудыг их хэмжээний мөнгөөр торгожээ. Холбогдох албаныхны мэдээлж байгаагаар бол эдгээр банкнууд нь үгсэн тохиролцож, сонирхлын хүүн дээр тоглолт хийж, асар их хэмжээний ашиг олсон гэж буруутгасан аж. Ямартай ч дэлхийн санхүүгийн гол тоглогчдыг нийт 1.7 тэрбум евро буюу 2.3 тэрбум ам.доллараар торгосон юм байна. "ЖП Морган", "Ситигрупп", "Дойч" банкыг Европын болон Японы зах зээлд луйвар шургуулж, ипотекийн зээл, зээлийн картны үйлчилгээ зэрэг олон улсын гэрээнд сонирхлын хүүг хиймлээр нэмэгдүүлж, хэдэн тэрбум хөрөнгө завшсан гэж үзэн дээрх арга хэмжээг авсан гэж Японы "Майничи Шимбум" сонин мэдээлжээ. Торгуулсан банкны тоонд Швейцарийн "Ю БиЭс" банк орох байсан ч олон улсын хэмжээний уг сүлжээг матсаныхаа хариуд мөнгөн торгуулийн арга хэмжээ авахуулалгүй үлдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )