Хоёр амиа золиослогч этгээд машинд бамбөг дэлбэлж, 12 буутай этгээд нийслэл Сана хот дахь Батлан хамгаалах яамны барилга руу халдсан байна. Энэ хэргийн уршгаар 52 хүн нас барж, шархдагсдын тоо 167-д хүрчээ. Тэсрэх бөмбөг зөвхөн Батлан хамгаалах яамны барилгаар зогсохгүй цэргийн эмнэлэг, гурван яамны барилгыг сүйтгэсэн байна. Нас барагсдын дотор Йемений ерөнхийлөгчийн хамаатан, батлан хамгаалах яамны ажилтнууд байгаа гэнэ. Йемений улсын эмнэлэгт шархадсан 50 цэрэг ирсэн бөгөөд тэдэнд туслаж, цусаа бэлэглэхийг төв хэвлэл уриалжаа. Буутай этгүүдүүд цэргийн хувцастай байсан бөгөөд Аль-Кайда бүлэглэл батлан хамгаалах яамны ажилтны буудуулж нас барсан зургийг илгээж байсан талаар орон нутгийн хэвлэлүүд Мягмар гаригт мэдээлж байсан юм. Тус улсын ерөнхийлөгч Abd-Rabbu Mansour Hadi батлан хамгаалах яамны ажилтнуудтай уулзаж, хэргийн шалтгааныг 24 цагийн дотор тодруулах үүрэг даалгавар өгчээ. Үүнээс 18 сарын өмнө буюу 2012 оны тавдугаар сард Аль-Кайда бүлэглэл Сана хот дахь цэргийн судалгааны байгууллагад халдага үйлдэж, 100 гаруй цэрэг алагдаж байв. Энэ үеэр тэд Батлан хамгаалах яамны генерал Мухамед Насир Ахмадыг гол байгаа болгоно хэмээн сүрдүүлж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )