Урт наслахад тавхан дүрэм хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

Америкийн "Annals of Internal Medicine" сэтгүүлд нэгэн сонирхолтой судалгааг онцолжээ. 90 болон түүнээс дээш насалсан 2000 гаруй хүнээс судлаачид эрүүл саруул урт наслахад нөлөөлөх гол хүчин зүйлийг асуухад өндөр настнууд  урт наслах эхний гол шалтгааныг тамхи татахгүй байх гэж хариулжээ. Тамхи татдаг хүмүүс 90 хүрэх магадлал хоёр дахин бага гэж судлаачид үздэг аж. Урт наслах дараагийн  шалтгаан нь эрүүл хооллолт ба илүүдэл жингүй байх явдал гэнэ. Цусан дахь сахарын хэмжээ их байдаг хүмүүс 90  хүрэхээсээ өмнө нас барах эрсдэл хоёр дахин их байдгийг судалгаагаар баталжээ. Илүүдэл жин эрт нас барах эрсдлийг 50 хувиар нэмэгдүүлдэг юм байна. Өндөр наслах өөр нэг  шалтгаан нь тогтмол дасгал хөдөлгөөн хийх гэж судалгаанд оролцогчид хариулжээ.  Дасгал хийдэггүй хүмүүсийн  эрт нас барах эрсдэл 28 хувиар  илүү байдаг байна.  Цусны даралтаа хэвийн хэмжээнд барих нь удаан амьдрах бас нэг шалтгаан аж. Судалгаа хийсэн эрдэмтэд   эдгээр таван дүрмийг  амьдралыхаа хэвшил болгосон хүмүүс 90 болон түүнээс дээш наслах магадлалаа 50 хувиар  нэмэгдүүлснийг баталжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top