Туслахаар оролдсоныхоо төлөө 17 жилийн ял сонсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 07

Мьянмарын баруун хэсэгт орших Маундау хотод буддист Рахин, исламын шашинт Рохинжа иргэдийн хооронд Т2012 оны 6 дугаар сард болсон үймээний дараа баривчлагдсан эмч, доктор Тан Аун шударга бусаар шүүгдэн 17 жилийн ял сонссон тухай Эмнести интернэшлийн зүгээс мэдэгджээ. Доктор Тан Аун үймээн самууны үеэр цугларагсдыг намжаахыг оролдож байсан ч түүнийг үймээнийг дэвэргэсэн болон өөр бусад эрүүгийн хэрэгт буруутгажээ.

Үймээнд оролцоогүйг нь хэд хэдэн гэрч баталж байгаа ч эрх баригчид тус хэрэгт буруутгах хэн нэгнийг хайж байсан ба доктор Тан Аун исламын нийгэмлэгийн тэргүүн байсан нь түүнийг буруутгах шалтгаан болсон. Эмнести Интернэшнл түүнийг үзэл санааны хоригдол гэж үзэж байгаа юм байна. Доктор Тан Аун өнчин тархины хавдартай бөгөөд хоригдож байхдаа шаардлагатай эм бэлдмэл, эмнэлгийн тусламж авч чадахгүй байж болзошгүй байгаад зовниж байгаагаа ч мөн Эмнести Интернэшнлийн зүгээс илэрхийлсэн байна.  Тиймээс Доктор Тан Ауныг ямар нэг нөхцөлгүйгээр, нэн даруй суллахыг шаардан захидал бичихийг олон улс даяар уриалаад байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top