Хятадын хууль ийм боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 08

Зүүн хойд Хятадын Жилинь мужийн шүүх, төрийн өмчит үүрэн телефон компанийн дэд ерөнхийлөгч асан Лу Сяндуныг  хээл хахууль авсан хэргээр бүх насаар нь шоронд хорихоор шийдвэрлэжээ. Синхуа мэдээллийн агентлагаас мэдээлснээр 2003-2011 оны хооронд албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахуульд 25 сая гаруй юань буюу 4.10 сая ам. доллар авсан нь илэрсэн 53 настай Лу Сяндун, түүний эхнэр болон бусад холбоотой этгээдүүдийг шүүх буруутгажээ. Агентлагийн мэдээлснээр бол Лу Сяндунгийн авсан хээл хахууль асар их ч орлогынхоо зарим хэсгийг  буцаан төлсөн, хэргээ үнэн зөв хүлээсэн зэргийг үндэслэн түүний ялыг  хөнгөрүүлсэн гэж шүүхээс мэдээлжээ. Түүнийг 2012 оны эхэн үеэс эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн байна. Харин Хятадын үүрэн телефон холбооны хамгийн том компани "China Mobile"-ийн холбогдох албан тушаалтнууд энэ талаар таг чимээгүй байна.  Лу Сяндун нь тус компаний төрийн өмчит толгой компани болох "China Mobile Communications" корпорацын дэд ерөнхийлөгчийн албан тушаал харшиж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
guest(75.205.88.145) 2013 оны 12 сарын 09

omg, ene huuli Mongold baidag bol hun amiin heden% shorond yvah bol.bodohoos chi aichihlaa

0  |  0
Top