АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг iPhone-тай байхыг зөвшөөрөхгүй байгаа хэмээн гомдолсон тухай "The Verge" сонинд бичсэн байна. Тэрээр Цагаан ордонд залуустай уулзаж "Obamacare" хөтөлбөрөө тайлбарлан ярихдаа энэ талаар дуулгажээ. "Аюулгүй байдлын үүднээс надад iPhone-тай байхыг зөвшөөрөхгүй байгаа" гэж Обама "Apple" смартфоны талаар хэлжээ. Обама ерөнхийлөгч болохоосоо өмнө "BlackBerry" смартфоныг илүүд үздэг байсан. "Харин одоо түүнд сонголт байхгүй болсон" гэж өгүүлэлд бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )