Хайр дурлалд хязгаар гэж үгүй. Гэрлэх арга барил ч мөн нэгээр хязгаарлагдахгүй. Англиас гаралтай хос өвөрмөц гэрлэлтийн санааг нэгээр нэмжээ. Тэд Малдивын арлын ойролцоо, Энэтхэгийн далайн усан дор нойтон ч гэсэн дурсамжтай гэрлэлтээ батлуулсан байна. Крис, Жанет нар олон жилийн туршлагатай мэргэжлийн шумбагчид бөгөөд далайн гүний нууцлаг ертөнцөөр аялах зуураа усан дор гэрлэх санаа олжээ. Усан дор ярих боломжгүй учир Крис бичиг цаас ашиглан дурлалт эмэгтэйдээ гэрлэх санал тавьсан байна. Тэдний хуримын ёслолд тэр хоёроос гадна хязгааргүй олон тооны сэрвээт найзууд нь мөн гэрчээр оролцжээ.
Хачирхалтай гэрлэлтийнхээ талаар 63 настай сүйт залуу ярихдаа “Хүчилтөрөгч их бага байсан учир, сүйт бүсгүй минь намайг удаан хүлээлгэлгүй хурдан ирээсэй л гэж залбирч байсан даа. Гэсэн хэдий ч бидний хурим маш гайхалтай болж өнгөрсөн.” Харин 58 настай гэргий Жанет “Үнэхээр үлгэрийн юм шиг гайхалтай байсан. Чимэглэл, цэцэгс далайн гүнд бүр ч үзэсгэлэнтэй харагдаж байсан. Даашинз минь норж хэвээ алдсан хэдий ч энэ бол яалт ч үгүй миний амьдралын мартагдашгүй мөчүүдийн нэг.” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )