33 настай энэтхэг залуу Сингапур дахь Энэтхэг гудамжинд автобусанд дайруулж амиа алдсанаас болж үймээн үүссэн байна. Улмаар 400 гаруй хүн тээврийн хэрэгсэлд гал тавин шатаасан бөгөөд тэдний 27 нь одоогийн байдлаар саатуулаад байгаа юм. Энэхүү үйл явдал нь тус улсад ажиллаж буй амьжиргаа доогуур гадаад ажилчдын дургүйцлийг хүргэж, бослого даамжрахад хүргэж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.
Сингапурын цагдаагийн газрын дарга Эн Жүү Хи-гийн мэдэгдсэнээр босогчдын дунд сингапур иргэн байхгүй бөгөөд одоогийн байдлаар хэд хэдэн цагдаагийн, түргэн тусламжийн машиныг галдан шатаасан байна.
Ерөнхий Сайд Ли Хсиен Лунг өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсанд “Харамсалтай хэрэг гарсан байна. Бослогын шалтгаан юу ч байсан ийм маягаар хэрцгий, догшин, гэмт хэргийн шинжтэй авир гаргах нь яагаад ч зүйд нийцэхгүй. Бид бүх хүчээ дайчлан гэмт этгээдүүдэд хуулийн хүрээнд арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ. Энэхүү үйл явдал нь тус улсад 1969 оноос хойш гарсан анхны томоохон хэмжээний бослого юм.
Сэтгэгдэл ( 2 )
teneg maluu chi tsagaach bol tsagaach.
баян тарган улсуудцагаачдаа р хар ажилаахийлгэдэг энэ нь эргээдгай болно нэгэнт тухайн улсад ирээд ажилж амьдарч байвал тухайн улсын иргэн байна ууцагаа ч байна уухамаагүй л болно доо