АНУ-ын Лузиана мужийн Цагдаагийн байгууллага танд Xbox өгөхөд бэлэн байна. Харин таны хийх зүйл бол тэдэнд гэмт этгээдүүдийг барихад нь туслах. Лузиана мужийн захиргааны албан тушаалтан Грэг Шэмпэйны мэдэгдсэнээр тус мужийн цагдаа нартай хамтран ажиллаж, хувийн өмчид халдсан, хийн буу ашигласан гэмт этгээдүүдийг олж илрүүлэхэд тусалсан хүнийг урамшуулж Xbox өгөхөө амлажээ.
Учир нь сүүлийн үед тус мужийн нутаг дэвсгэрийн хувийн эзэмшилд халдах хэрэг ихээр гарч байгаа юм. Нэн ялангуяа хийн буу ихээр ашиглах болсон нь цагдаагийн байгуллагын санааг мхээр зовоож байгаа юм. Иймээс олон нийтийн амар амгалан байдлын төлөө иргэдээ хамтарч ажиллахыг уриалсан нь энэ юм. Майкрософт корпораци Xbox One загварыг гаргаад удаагүй байгаа бөгөөд одоогийн байдлаар 429 фунтээр худалдаалагдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )