Архинаас гаргах айхтар арга

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 11

Байнга архи ууж, хэд хэдэн удаа согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон найзыгаа хорт зуршлаас нь салгахын тулд найзууд нь түүнийг чаджээ. Тасартлаа уусан эр маргааш өглөө нь эмнэлэгт сэрсэн бөгөөд, 10 жил комд байсан гэх мэдээг эмчээс сонсоод нэг л итгэж өгөөгүй аж.

Эмч нар гэрийнхэнтэй нь холбоо барих зуураа залуугийн өрөөн дэх зурагтыг асааж ”Ерөнхийлөгч Хилари Клинтон Канадыг эзэлнэ гэж сүрдүүллээ” гэх хуурамч мэдээг үзүүлснээр залуу балмагдаж яах учраа олохоо байсан юм. Энэ мэтийн хэд хэдэн худал мэдээ үзүүлж залууг 10 жил эмнэлэгт ухаангүй хэвтсэн гэдэгт итгүүлж чадсан юм. Биеийн байдал шалгаж байгаа нэрийдлээр хэд хэдэн удаа эмчид алгадуулсныхаа дараа л юу болоод байгааг тэрээр ойлгожээ.

Том Мэб найзыгаа зүгээр ч нэг чадсан юм биш. Архины хор хөнөөл ганц түүнийг ч биш, эргэн тойрны хайртай дотны хүмүүсийг нь ч мөн авч одох аюултайг ойлгуулах гэсэн хэрэг. Чадуулснаа мэдсэн залууг тоглоом тохуу хийлээ гэж инээхэд эмч: “Энэ бол инээдэм биш. Энэ байдлаараа байгаад байх юм бол чи газар дээрх ганц охиноо ч алдаж мэднэ шүү дээ. Одоо больж үз.” хэмээн анхааруулсан юм.

Зөвхөн Америкт л гэхэд согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноос болж жил бүр 10,000 гаруй хүн ослоор амиа алддаг гэсэн судалгаа бий. Ийнхүү нэгийг бодогдуулсан бичлэгийг тан хүргэж байна.


Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түвшинжаргал(103.26.195.129) 2023 оны 08 сарын 09

Аав маань байнга архи уудаг үүнээс болж ээж маш их уурладаг аавын архи уудаг болод аав ээж 2 салах эрсдэлд ороод байна хэрэв аав ээж 2 салвал би баярлах ч гэсэн намайг аавгүй гэж хүүхдүүд гадуурхахуй гэдгээс би айж байна хэрэв аав архи наас гарвал сана зовох зүйл байхгүй айх айдасгүй болно тэгэхээр аавыгаа би яаж архи наас гаргах вэ\n

2  |  0
Ууганцэцэг(66.181.161.46) 2023 оны 04 сарын 04

Ээжийгээ архинаас гаргамаар байна

6  |  1
Зочин (64.119.20.230) 2023 оны 04 сарын 04

Энэ бас л нэг бизнес биз дээ. Ухамсрын л асуудал байлгүй дээ. Яг болъё гээд архинаас гарчихсан өчнөөн л сайхан залуус байдаг юм билээ.

2  |  2
Эрүүл амьдрахуй(202.9.42.228) 2023 оны 09 сарын 30

Архинаас гаргах тан зарна. Дэлхий дээр сая гаруй хүнийг архинд донтох өвчнөөс салгаж чадсан уламжлалт анагаах ухаан Аюурведийн тан юм. Биед ямар ч сөрөг нөлөөгүй, цэвэр ургамлын найрлагатай тул архинд донтохыг бүрмөсөн эмчлээд зогсохгүй биеэс архины токсиныг гадагшлуулж, архи болон бусад хорт бодисоос болж өөрчлөгдөж, гэмтэж, өвчилсөн эд, эрхтнийг эсийн түвшинд сэргээн дэмжиж, хорт хавдар, циррозын эсрэг үйлчилгээ үзүүлдэг нь “нэг сумаар хэд хэдэн туулай” ононо гэсэн үг. Утас: 99685551

5  |  1
me(202.21.120.62) 2013 оны 12 сарын 11

нөгөө хошин шог байдаг биздээ, алтаншагай архичин, өлзий хүү эхнэр нь гээд, тэрэн шиг л юм болсон байшд

0  |  0
me(202.21.120.62) 2013 оны 12 сарын 11

нөгөө хошин шог байдаг биздээ, алтаншагай архичин, өлзий хүү эхнэр нь гээд, тэрэн шиг л юм болсон байшд

0  |  0
me(202.21.120.62) 2020 оны 06 сарын 28

нөгөө хошин шог байдаг биздээ, алтаншагай архичин, өлзий хүү эхнэр нь гээд, тэрэн шиг л юм болсон байшд

0  |  1
Top